Sunday, December 4, 2011


Шилжилтийн  7-р ангийн математикийн хичээлээр  таны эзэмших чадварууд:
·         Анхны ба зохиомол тоог таних, хуваагдагч, хуваагч, ноогдворыг олох
·         Тоог анхны тоон үржигдэхүүнд задлах, ХИЕХ,ХБЕХ зэрэг нэр томъёог ойлгох, хэрэглэх
·         Энгийн бутархайг дүрслэх, унших,бичих, бутархайг жиших, хэрэглэх, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах  үйлдэл гүйцэтгэх, аравтын бутархайг энгийн бутархайд, энгийн бутархайг аравтын бутархайд шилжүүлэх
·         Пропорц зохиож бичих, шууд ба урвуу пропорционал хамаарлын чанрыг асуудал шийдвэрлэхэд хэрэглэх
·         Рационал тоо, түүнийг тоон шулуун дээр дүрслэх, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлүүдийг гүйцэтгэх
·         Үсэгт илэрхийлэл бодох, хаалт нээх,  төсөөтэй гишүүдийг эмхэтгэх,ерөнхий үржигдэхүүн гаргах, тэгшитгэл бодох
·         Өгүүлбэртэй бодлогыг тэгшитгэл зохиож бодох
·         Зэрэг түүний чанруудыг ашиглан адилтгал хувиргалт хийх
·         Нэгж хоорондын хамаарлыг ашиглаж сурах, тэгш өнцөгт параллелепипед, кубын бүтэн гадаргуу, эзлэхүүнийг олох,  тойргийн урт, дугуйн талбай олох, тэдгээртэй холбоотой асуудал шийдвэрлэх
·         ТӨКС-д цэг тэмдэглэх, цэгийн координатыг олох, төвийн болон тэнхлэгийн тэгш хэмээр хувиргах
·         Ажиглалт, туршилтын дүнг хүснэгтээр бүртгэх, модны схем хэрэглэн юмсын тоог олох

Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
·         Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
·         7-р ангийн сургалтын материалын  энгийн бутархай, рационал тоо, өгүүлбэртэй бодлого бодож бие даалт хийж үзүүлэх
·         Тэгш өнцөгт параллелепипед, куб биет хийх
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож бяцхан ном хийх

No comments:

Post a Comment

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites