Saturday, December 10, 2011

8-р ангийн математикийн хичээлээр таны эзэмших чадварууд:
·         Нэг ба олон гишүүнтийг стандарт дүрсэд оруулах, олон гишүүнтүүдийн нэмэх, хасах, үржүүлэх үйлдлийг гүйцэтгэх, олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах, хураангуй үржүүлэхийн томъёонуудыг хэрэглэх
·         Алгебрийн бутархайн нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийг гүйцэтгэх, рациональ илэрхийллийн адилтгал хувиргалтыг гүйцэтгэх
·         Шугаман  ба урвуу функцийн график байгуулах, тэдгээртэй холбоотой бодлого бодох
·         Нэг хувсагчтай шугаман тэгшитгэл, тэнцэтгэл биш, хоёр хувьсагчтай тэгшитгэл, түүний ситемийг  3 аргаар бодох, хоёр хувьсагчтай тэнцэтгэл биш, түүний системийг ТӨКС-д дүрслэх
·         Өгүүлбэртэй бодлогыг тэгшитгэлийн систем зохиож бодох
·         Комбинаторикийн бодлогыг боломж тоолох аргаар бодох,

Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
·         Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
·         6-7-р ангийн сургалтын материалын  Алгебрийн бутархай, тэгшитгэл тэнцэтгэл биш,  өгүүлбэртэй бодлого бодож бие даалт хийж үзүүлэх
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой тест зохиох
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож бяцхан ном хийх

No comments:

Post a Comment

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites