Saturday, December 10, 2011

9-р ангийн математикийн хичээлээр  таны эзэмших чадварууд:
·         Квадрат функц, квадрат тэнцэтгэл биш ашиглаж төрөл бүрийн бодлого бодох
·         Арифметик ба геометр прогресс, түүнийг  таних, ерөнхий гишүүн , дундах гишүүний болон эхний п гишүүний нийлбэрийг олох томъёог ашиглаж бодлого бодох
·         Рационал илтгэгчтэй зэргээс   язгуур гаргах, түүнийг агуулсан  илэрхийлэлд адилтгал хувиргалт хийх
·         Илтгэгч ба логарифм функц, түүний тордорхойлогдох муж, чанруудыг ашиглах, илтгэгч ба логарифм тэгшитгэл, тэнцэтгэл биш бодох
·         Магадлалын сонгомол тодорхойлолт ашиглан хялбар магадлал олох
·         Синус, косинусын теоромыг хэрэглэх, гурвалжныг бодох, олон өнцөгт, тойрогт багтсан ба багтаасан олон өнцөгтийг бодох  тойрог түүний сегмент, сектор, нумын уртыг олох, төсөөтэй дүрсүүдийн талбайн  харьцааг хэрэглэх
·         Вектор болон тэдгээрийн хоорондын харьцааг хэрэглэх, векторын координат, түүнийг нэмэх, тоогоор үржихскаляр үржвэрийг олох
Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
·         Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
·         8-9-р ангийн сургалтын материалын  Арифметик ба геометр прогресс, рационал илтгэгчтэй зэрэг, илтгэгч ба логарифм функц  сэдвээр бодлого  бодож бие даалт хийж үзүүлэх
·         Үзсэн сэдвүүдтэй холбооттой  тест зохиох
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож реферат хийх

No comments:

Post a Comment

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites