This is default featured post 1 title

Go to Blogger edit html and find these sentences.

This is default featured post 2 title

Go to Blogger edit html and find these sentences.

This is default featured post 3 title

Go to Blogger edit html and find these sentences.

This is default featured post 4 title

Go to Blogger edit html and find these sentences.

This is default featured post 5 title

Go to Blogger edit html and find these sentences.

Saturday, December 10, 2011

Математикийн олимпиадын 1-р шат  сургууль дээр сургалтын менежерээр ахлуулсан комисс зохион байгуулна.
  • 2011 оны 12 сарын 19-ны өдрийн нэгдүгээр ээлжийн 2-р цаг дээр 12 жилийн сургуулийн 9-р анги, 11 жилийн сургуулийн  9-өөс 11-р ангийн,
  • 12-р сарын 19-ны өдрийн  нэгдүгээр  ээлжийн 7-р  цаг дээр шилжилтийн 7-р анги,12 жилийн сургуулийн 8-р ангийн,
  • 2011 оны 12-р сарын 19-ны өдрийн хоёрдугаар ээлжийн 2-р цаг дээр 12 жилийн сургуулийн 3-р анги,12 жилийн 4-р анги, 11  жилийн 4-р анги,11 жилийн 5-р ангийн  математикийн хичээлийн 
сургуулийн олимпиадуудыг тус тус зохион байгуулна.
Манай  сургуулийн 20 жилийн ойн тоглолт 1 сард  болно.
10-р ангийн математикийн хичээлээр таны  эзэмших чадварууд:
·         Математик индукц  ашиглан тэнцэтгэл, тэнцэтгэл биш, хуваагдал батлах
·         Сэлгэмэл, гүйлгэмэл, хэсэглэл, давталттай сэлгэмэл, магадлалын сонгомол тодорхойлолт зэргийг  ашиглан бодлого бодох
·         Дараалал, рекурент дараалал, тэдгээртэй холбоотой бодлого бодох, дарааллын хязгаар олох
·         Функцийн тэгш, сондгой, монотон болон үелэх чанарөсөх буурах завсрыг тогтоох,экстремум цэг, ХИУ ба ХБУ-ыг  олох,  тодорхойлогдох мужийг олох,тэдгээрийн график дүрслэлийг хийх,  функцийн хязгаар олох, функцийн уламжлал олох, түүний геометр механик утгыг ойлгох бодлого бодох
·           Тригонометр функц, түүний чанрууд, томъёог ашиглан адилтгал батлах, илэрхийллийг хялбарчлах, тригонометр функцийн график байгуулах
·         Огторгуйн үндсэн дүрстэдгээртэй холбоотой чанруудыг хэрэглэх, огторгуйн геометр биетийг хавтгай дээр дүрслэхогторгуйд өгсөн цэгийн координат олох,координатаар цэг байгуулах,зайн томъёо, хэрчмийн өгсөн харьцаагаар хуваагч цэгийн координат олох
·         Огторгуйд вектор болон вектор хоорондын харьцааг  дүрслэх,тодорхойлох, векторыг нэмэх, тоогор үржихскаляр үйлдэл хийх

·         Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
·         10-11-р ангийн сургалтын материалын  математик индукц, комбинаторик,  дараалал, функцийн тодорхойлогдох муж олох, функцийн хязгаар, функцийн уламжлал олох, шүргэгчийн тэгшитгэл бичих,функц шинжилж график байгуулах, тригонометр функц агуулсан илэрхийллийг хялбарчлах, адилтгал батлах   сэдвээр бодлого  бодож бие даалт хийж  шалгуулах
·         Үзсэн сэдвүүдтэй холбооттой  тест зохиох
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож реферат хийх

9-р ангийн математикийн хичээлээр  таны эзэмших чадварууд:
·         Квадрат функц, квадрат тэнцэтгэл биш ашиглаж төрөл бүрийн бодлого бодох
·         Арифметик ба геометр прогресс, түүнийг  таних, ерөнхий гишүүн , дундах гишүүний болон эхний п гишүүний нийлбэрийг олох томъёог ашиглаж бодлого бодох
·         Рационал илтгэгчтэй зэргээс   язгуур гаргах, түүнийг агуулсан  илэрхийлэлд адилтгал хувиргалт хийх
·         Илтгэгч ба логарифм функц, түүний тордорхойлогдох муж, чанруудыг ашиглах, илтгэгч ба логарифм тэгшитгэл, тэнцэтгэл биш бодох
·         Магадлалын сонгомол тодорхойлолт ашиглан хялбар магадлал олох
·         Синус, косинусын теоромыг хэрэглэх, гурвалжныг бодох, олон өнцөгт, тойрогт багтсан ба багтаасан олон өнцөгтийг бодох  тойрог түүний сегмент, сектор, нумын уртыг олох, төсөөтэй дүрсүүдийн талбайн  харьцааг хэрэглэх
·         Вектор болон тэдгээрийн хоорондын харьцааг хэрэглэх, векторын координат, түүнийг нэмэх, тоогоор үржихскаляр үржвэрийг олох
Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
·         Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
·         8-9-р ангийн сургалтын материалын  Арифметик ба геометр прогресс, рационал илтгэгчтэй зэрэг, илтгэгч ба логарифм функц  сэдвээр бодлого  бодож бие даалт хийж үзүүлэх
·         Үзсэн сэдвүүдтэй холбооттой  тест зохиох
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож реферат хийх
8-р ангийн математикийн хичээлээр таны эзэмших чадварууд:
·         Нэг ба олон гишүүнтийг стандарт дүрсэд оруулах, олон гишүүнтүүдийн нэмэх, хасах, үржүүлэх үйлдлийг гүйцэтгэх, олон гишүүнтийг үржигдэхүүн болгон задлах, хураангуй үржүүлэхийн томъёонуудыг хэрэглэх
·         Алгебрийн бутархайн нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлийг гүйцэтгэх, рациональ илэрхийллийн адилтгал хувиргалтыг гүйцэтгэх
·         Шугаман  ба урвуу функцийн график байгуулах, тэдгээртэй холбоотой бодлого бодох
·         Нэг хувсагчтай шугаман тэгшитгэл, тэнцэтгэл биш, хоёр хувьсагчтай тэгшитгэл, түүний ситемийг  3 аргаар бодох, хоёр хувьсагчтай тэнцэтгэл биш, түүний системийг ТӨКС-д дүрслэх
·         Өгүүлбэртэй бодлогыг тэгшитгэлийн систем зохиож бодох
·         Комбинаторикийн бодлогыг боломж тоолох аргаар бодох,

Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
·         Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
·         6-7-р ангийн сургалтын материалын  Алгебрийн бутархай, тэгшитгэл тэнцэтгэл биш,  өгүүлбэртэй бодлого бодож бие даалт хийж үзүүлэх
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой тест зохиох
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож бяцхан ном хийх

Sunday, December 4, 2011


Шилжилтийн  7-р ангийн математикийн хичээлээр  таны эзэмших чадварууд:
·         Анхны ба зохиомол тоог таних, хуваагдагч, хуваагч, ноогдворыг олох
·         Тоог анхны тоон үржигдэхүүнд задлах, ХИЕХ,ХБЕХ зэрэг нэр томъёог ойлгох, хэрэглэх
·         Энгийн бутархайг дүрслэх, унших,бичих, бутархайг жиших, хэрэглэх, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах  үйлдэл гүйцэтгэх, аравтын бутархайг энгийн бутархайд, энгийн бутархайг аравтын бутархайд шилжүүлэх
·         Пропорц зохиож бичих, шууд ба урвуу пропорционал хамаарлын чанрыг асуудал шийдвэрлэхэд хэрэглэх
·         Рационал тоо, түүнийг тоон шулуун дээр дүрслэх, нэмэх, хасах, үржүүлэх, хуваах үйлдлүүдийг гүйцэтгэх
·         Үсэгт илэрхийлэл бодох, хаалт нээх,  төсөөтэй гишүүдийг эмхэтгэх,ерөнхий үржигдэхүүн гаргах, тэгшитгэл бодох
·         Өгүүлбэртэй бодлогыг тэгшитгэл зохиож бодох
·         Зэрэг түүний чанруудыг ашиглан адилтгал хувиргалт хийх
·         Нэгж хоорондын хамаарлыг ашиглаж сурах, тэгш өнцөгт параллелепипед, кубын бүтэн гадаргуу, эзлэхүүнийг олох,  тойргийн урт, дугуйн талбай олох, тэдгээртэй холбоотой асуудал шийдвэрлэх
·         ТӨКС-д цэг тэмдэглэх, цэгийн координатыг олох, төвийн болон тэнхлэгийн тэгш хэмээр хувиргах
·         Ажиглалт, туршилтын дүнг хүснэгтээр бүртгэх, модны схем хэрэглэн юмсын тоог олох

Эдгээр чадварыг эзэмшихийн тулд:
·         Багшийн өгсөн гэрийн даалгаврыг цаг тухайд нь чанартай хийж гүйцэтгэх
·         7-р ангийн сургалтын материалын  энгийн бутархай, рационал тоо, өгүүлбэртэй бодлого бодож бие даалт хийж үзүүлэх
·         Тэгш өнцөгт параллелепипед, куб биет хийх
·         Үзсэн сэдвүүдтэй холбоотой бодлого зохиож бяцхан ном хийх

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites